Wire хэнд хэрэгтэй вэ
Төлбөр хүлээн авдаг хэнд ч Wire хэрэгтэй. Вэб сайттай ч бай, зөвхөн сошиал хуудастай ч бай, олон мерчанттай платформ ч бай, тус бүрт тохирсон арга бий.
Вэб сайтгүй бизнес
Сошиал хуудсаар борлуулдаг дэлгүүр, сургалт, үйлчилгээ, фрилансер төлбөрийн линк ашиглана. Линкээ үүсгээд захиалагчдаа илгээхэд л төлбөр цуглана. Программист шаардлагагүй.
Онлайн дэлгүүр ба апп
Вэб сайт, апптай бизнес API-аар холбогдоно. Худалдан авагч Wire-ийн төлбөрийн хуудсан дээр сувгаа сонгож төлөөд, таны систем webhook-оор үр дүнг авна.
Платформ ба хөгжүүлэгч
Олон бизнест үйлчилдэг платформ болон захиалгаар систем хийдэг багуудад:
- Платформ нэг түлхүүрээр олон мерчантаа бүртгүүлж, тэдний өмнөөс төлбөр үүсгэнэ.
- Хөгжүүлэгч нэг API сураад бүх сувагт ажиллах холболт хийнэ.
- Мерчант бүр төлбөрөө өөрийн данс руугаа шууд авна.
