Үйлчилгээний нөхцөл

Wire-д бүртгүүлж нэвтэрснээр та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.

1. Үйлчилгээ

Wire (wire.mn) нь Монголын төлбөрийн операторуудыг нэг интеграцаар холбодог төлбөрийн gateway. Та dashboard-аар дамжуулан төлбөр хүлээн авах, гүйлгээгээ хянах, тохиргоогоо удирдана.

2. Бүртгэл ба нэвтрэлт

Нэвтрэлт Google бүртгэлээр хийгдэнэ — бид нууц үг хадгалдаггүй. Таны имэйл хаяг нь аккаунтын үндсэн таних тэмдэг болно.

3. Баталгаажуулалт (KYC)

Санхүүгийн үйлчилгээ тул эзэмшигч бүр (а) утасны дугаараа SMS-ээр, (б) иргэний мэдээллээ төрийн ДАН (sso.gov.mn) системээр баталгаажуулна. ДАН-аас ирсэн мэдээлэл (нэр, регистрийн дугаар, хаяг) шифрлэгдэж хадгалагдана. Нэг иргэн зөвхөн нэг аккаунт баталгаажуулна.

4. Мэдээллийн хамгаалалт

Иргэний болон дансны мэдээлэл AES-256 шифрлэлттэй хадгалагдана. Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Төлбөрийн оператортой merchant бүртгэлд шаардлагатай хэмжээнд л хуваалцана.

5. Төлбөрийн мэдээлэл

Гүйлгээний дүн, төлөв, холбогдох мета мэдээлэл нь тооцоо нийлэх, маргаан шийдвэрлэх зорилгоор хадгалагдана. Бүх дүн төгрөгөөр (MNT) бүртгэгдэнэ.

6. Хэрэглэгчийн үүрэг

API түлхүүрээ нууцалж хадгална. Хууль бус бараа үйлчилгээний төлбөр хүлээн авахад ашиглахыг хориглоно. Зөрчил илэрвэл аккаунт түр эсвэл бүрмөсөн хаагдаж болно.

7. Цуцлалт

Та хүссэн үедээ project-оо устгаж, үйлчилгээнээс гарч болно. Санхүүгийн бүртгэлийн хууль журмын дагуу зарим гүйлгээний түүх тогтоосон хугацаанд хадгалагдана.

Сүүлд шинэчилсэн: 2026-06-12 · Асуулт байвал support@wire.mn