Монголд онлайн төлбөр
хэрхэн хүлээн авах вэ?
Wire бол Монголд зориулсан төлбөрийн gateway. Монголын бизнес эсвэл хувь хүн худалдагч app.wire.mn-д бүртгүүлж, эзэмшигчийн имэйл, утас, ДАН (төрийн цахим танилт)-аар нэг удаа баталгаажуулаад, хүссэн төлбөрийн операторуудаа идэвхжүүлнэ. Дараа нь Wire-ийн төлбөрийн хуудас, төлбөрийн линк эсвэл REST API-аар төлбөр хүлээн авна. Худалдан авагч банкны апп, цахим хэтэвч, QR, карт эсвэл хуваан төлөх сувгаар төлж, мөнгө бизнесийн өөрийн данс руу орно.
Бүртгэлээс эхний төлбөр хүртэл
- 1
Бүртгүүлж, нэг удаа баталгаажуулна
app.wire.mn-д нэвтэрч, эзэмшигчийн имэйл, утас, ДАН баталгаажуулалтыг хийнэ. Энэ нь нэг л удаа — дараа нь хэдэн ч бизнес, project нээсэн дахин шаардахгүй.
- 2
Оператороо идэвхжүүлнэ
QPay, PayLink: dashboard-аас бизнесийн мэдээлэл, орлого хүлээн авах дансаа илгээнэ. Хяналтаар батлагдсаны дараа гэрээг цахимаар байгуулмагц холболт идэвхжинэ. Toki, MonPay, StorePay, Pocket Zero: оператортой байгуулсан өөрийн гэрээний түлхүүрээ dashboard-д оруулна.
- 3
Project үүсгэж API key авна
Project бүр өөрийн sk_live нууц түлхүүр, нэг webhook endpoint-той. Түлхүүр ганц удаа харагдах тул нууц үгийн менежерт хадгална.
- 4
Худалдан авагчийг төлбөрийн хуудас руу илгээнэ
Сервер талдаа PaymentIntent үүсгэж, checkout session нээгээд худалдан авагчийг pay.wire.mn дээрх төлбөрийн хуудас руу чиглүүлнэ. Хуудас QR код, банкны апп-ын deeplink болон таны асаасан бүх сувгийг харуулна.
- 5
Webhook-оор баталгаажуулна
Таны сервер HMAC-SHA256 гарын үсэгтэй payment_intent.succeeded event хүлээн авна. Гарын үсгийг шалгаад захиалгаа гүйцэтгэнэ.
Түгээмэл асуултууд.
Худалдан авагч ямар аргаар төлж болох вэ?
QR код, банкны апп (QPay), карт — Visa, Mastercard, дотоодын карт (PayLink), цахим хэтэвч (Toki, MonPay), хуваан төлөх (StorePay, Pocket Zero). QPay, PayLink-ийг Wire-ээр дамжуулан холбоно; бусдыг оператортой байгуулсан өөрийн гэрээ, түлхүүрээрээ dashboard-аас холбоно.
Дүн ямар валютаар байх вэ?
Монгол төгрөг (MNT), бүхэл тоогоор — төгрөгт бутархай нэгж байхгүй.
Ямар хэл дээр SDK байдаг вэ?
Сервер талд Go, Python, Node.js, PHP, Ruby, .NET, мөн checkout-ийн JavaScript болон iOS SDK. API нь OpenAPI 3.1 тодорхойлолттой.
Шимтгэл хэд вэ?
Бүртгэл, данс холболт, dashboard үнэ төлбөргүй, сарын төлбөр байхгүй. Шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс тооцогдох бөгөөд сонгосон connector-оос хамаарч 1%-иас эхэлнэ. Тодорхой хувь нь холболт идэвхжүүлэх үед тухайн сувгийн нөхцөлд ил харагдана.
Вэб сайтгүйгээр төлбөр авч болох уу?
Тийм. Dashboard-аас төлбөрийн линк үүсгээд чат, пост, имэйлээр хуваалцах эсвэл QR кодыг нь хэвлэнэ.
Wire-ийг хэн ажиллуулдаг вэ?
Билдрай Эй Ай ХХК.

Бүх төлбөрөө нэг гарцаар.
Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.
- Төлбөрийн линк
- Реал цагийн dashboard
- QR төлбөр
- Олон төсөл, олон данс
- REST API + SDK
- Webhook + signature
- Idempotency
- Платформ модуль
- Авто-routing
- Картын төлбөр
- Тайлан экспорт
- Smart insights