Гарын авлага

Вэб сайтдаа онлайн
төлбөр хэрхэн авах вэ?

Wire-д бүртгүүлж баталгаажуулаад, оператороо идэвхжүүлсний дараа вэб сайтаасаа Wire-ийн төлбөрийн хуудас руу чиглүүлэх эсвэл REST API-аар холбогдоно. Худалдан авагч таны идэвхжүүлсэн сувгаар (QR, банкны апп, карт г.м.) төлж, орлого таны холбосон данс руу орно. Бэлэн төлбөрийн линкээр ч шууд эхэлж болно.

Алхмууд

Эхний төлбөр хүртэлх 5 алхам

  1. 1

    Бүртгүүлж, нэг удаа баталгаажуулна

    app.wire.mn-д нэвтэрч, эзэмшигчийн утас болон ДАН (төрийн цахим танилт) баталгаажуулалтыг хийнэ. Энэ нь нэг л удаа — дараа нь хэдэн ч бизнес, project нээсэн дахин шаардахгүй.

  2. 2

    Оператороо идэвхжүүлнэ

    Dashboard-ын Холболтууд хэсгээс таны акаунтад идэвхжсэн оператороо сонгож маягт бөглөнө (бүртгэлийн мэдээлэл, хаяг, орлого хүлээн авах данс). Хяналтаар батлагдсаны дараа цахим гэрээ байгуулмагц холболт идэвхжинэ.

  3. 3

    Project үүсгэж API key авна

    Project бүр өөрийн sk_live нууц түлхүүр, нэг webhook-той. Түлхүүр ганц удаа харагдах тул нууц үгийн менежерт хадгална.

  4. 4

    Төлбөрийн хуудас руу чиглүүлнэ

    Сервер талдаа PaymentIntent үүсгээд түүнд checkout session нээж, худалдан авагчийг pay.wire.mn дээрх төлбөрийн хуудас руу илгээнэ. Хуудас QR код, банкны апп-ын deeplink болон таны асаасан бусад сувгийг өөрөө харуулна.

  5. 5

    Webhook-оор баталгаажуулна

    Төлбөр амжилттай болмогц таны сервер payment_intent.succeeded event хүлээн авна. Event бүр HMAC-SHA256 гарын үсэгтэй тул жинхэнэ эсэхийг шалгаад захиалгаа баталгаажуулна.

Тусламж

Түгээмэл асуултууд.

Вэб сайт маань ямар технологи дээр байх ёстой вэ?

Хамаагүй. Wire бол REST API тул ямар ч хэл, framework-оос дуудна. Go, Python, Node.js, PHP, Ruby, .NET дээр бэлэн SDK бий.

Програмист байхгүй бол яах вэ?

Dashboard-аас төлбөрийн линк үүсгээд вэб сайт, чат, пост дээрээ байрлуулахад хангалттай — хэнд ч хялбар.

Төлбөр орсныг яаж мэдэх вэ?

Гүйлгээ бүр dashboard-д бодит цагт харагдаж, имэйл мэдэгдэл ирнэ. Сервертэй бол гарын үсэгтэй webhook event-ээр автоматаар мэдэгдэнэ.

Төлбөрийн хуудас хэр удаан хүчинтэй вэ?

Анхдагч байдлаар төлбөр үүссэнээс хойш 10 минут. Төлөгдөөгүй бол автоматаар цуцлагдана.

Шимтгэл хэд вэ?

Бүртгэл, данс холболт, dashboard үнэ төлбөргүй, сарын төлбөр байхгүй. Шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс тооцогдох бөгөөд сонгосон connector-оос хамаарч 1%-иас эхэлнэ. Тодорхой хувь нь холболт идэвхжүүлэх үед тухайн сувгийн нөхцөлд ил харагдана.

Мөнгө хэзээ данс руу орох вэ?

Орлого таны холбосон банкны данс руу шилжинэ. Хугацаа нь сонгосон connector-ийн нөхцөлөөс хамаарна. Гүйлгээ бүр dashboard-д бодит цагт харагдана.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routingУдахгүй
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insightsRoadmap