Payment gateway
гэж юу вэ?
Payment gateway бол таны бизнесийг төлбөрийн операторуудтай холбодог давхарга. Оператор бүртэй тусад нь техникийн холболт хийхийн оронд Wire-тэй нэг удаа холбогдоод банкны апп, цахим хэтэвч, QR, картын төлбөрийг нэг API, нэг dashboard-аар хүлээн авна.
Төлбөр хэрхэн дамждаг вэ
- 1
Та төлбөр үүсгэнэ
Төлбөрийн линк, эсвэл API-аар дүнгээ төгрөгөөр (бутархайгүй) өгч төлбөр үүсгэнэ.
- 2
Худалдан авагч сувгаа сонгоно
Wire-ийн төлбөрийн хуудас таны project дээр асаасан бүх сувгийг нэг дор харуулна.
- 3
Оператор төлбөрийг гүйцэтгэнэ
Сонгосон оператор төлбөрийг боловсруулж, орлого таны холбосон данс руу шилжинэ.
- 4
Wire статусыг баталгаажуулна
Операторын мэдэгдэл, идэвхтэй шалгалт, өдөр тутмын тулгалт гэсэн гурван давхар баталгаагаар төлбөр алдагдахгүй. Үр дүн нь dashboard, имэйл, webhook-оор танд хүрнэ.
Оператор бүртэй тусад нь холбогдохтой харьцуулбал
- Нэг API, нэг SDK — оператор бүрийн өөр өөр холболтыг судлах шаардлагагүй
- Нэг dashboard — бүх сувгийн гүйлгээ, тайлан нэг дор
- Нэг webhook — бүх сувгийн мэдэгдэл нэг форматтай, гарын үсэгтэй
- Шинэ суваг нэмэхэд код өөрчлөхгүй — dashboard-аас асаахад л болно
Түгээмэл асуултууд.
Wire ямар төлбөр хүлээн авах вэ?
Банкны апп, цахим хэтэвч, QR төлбөр, карт зэрэг таны акаунтад идэвхжсэн Монголын төлбөрийн операторуудын сувгууд.
Оператор бүртэй гэрээ хийх үү?
Холболт бүрийн гэрээг dashboard дотроос ДАН-аар цахимаар байгуулна. Техникийн холболт нь ганцхан — Wire.
Wire-ийг хэн ажиллуулдаг вэ?
Билдрай Эй Ай ХХК (Buildry AI LLC), улсын бүртгэлийн дугаар 7277609.
Мэдээлэл аюулгүй юу?
Иргэний мэдээлэл AES-256 шифрлэлттэй хадгалагдаж, гуравдагч этгээдэд өгөхгүй. Webhook бүр гарын үсэгтэй тул мэдэгдэл бүрийг баталгаатай шалгаж болно.
Шимтгэл хэд вэ?
Бүртгэл, данс холболт, dashboard үнэ төлбөргүй, сарын төлбөр байхгүй. Шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс тооцогдох бөгөөд сонгосон connector-оос хамаарч 1%-иас эхэлнэ. Тодорхой хувь нь холболт идэвхжүүлэх үед тухайн сувгийн нөхцөлд ил харагдана.

Бүх төлбөрөө нэг гарцаар.
Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.
- Төлбөрийн линк
- Реал цагийн dashboard
- QR төлбөр
- Олон төсөл, олон данс
- REST API + SDK
- Webhook + signature
- Idempotency
- Платформ модуль
- Авто-routingУдахгүй
- Картын төлбөр
- Тайлан экспорт
- Smart insightsRoadmap