Платформ модуль

Олон мерчантын төлбөрийг
нэг API-аар хэрхэн авах вэ?

Олон дэлгүүр, бизнес үйлчилдэг платформ (marketplace, SaaS) Wire-ийн платформ модулиар мерчантуудаа API-аар бүртгүүлж, тэдний өмнөөс төлбөр үүсгэнэ. Мерчант бүр төлбөрөө өөрийн данс руугаа шууд авна — мөнгө платформ дээр ч, Wire дээр ч хуримтлагдахгүй.

Алхмууд

Платформ хэрхэн холбогдох вэ

  1. 1

    Платформын түлхүүр авна

    Wire-тэй холбогдож платформоо бүртгүүлнэ. Wire танд платформын нууц түлхүүр олгоно — ганц удаа харагдана.

  2. 2

    Мерчантаа API-аар бүртгүүлнэ

    Мерчант бүрийн бүртгэлийн мэдээллийг (хувь хүн эсвэл байгууллага) API-аар илгээнэ. Талбарууд нь dashboard-ын бүртгэлтэй ижил.

  3. 3

    Wire хянаж баталгаажуулна

    Хүсэлт бүр Wire-ийн хяналтаар орно. Батлагдсан мерчант өөрийн дансаараа төлбөр хүлээн авах боломжтой болно. Статусыг API-аар хянана.

  4. 4

    Мерчантын өмнөөс төлбөр үүсгэнэ

    Нэг түлхүүрээр аль ч мерчантдаа төлбөр үүсгэж, үр дүнг гарын үсэгтэй webhook-оор хүлээн авна.

Тусламж

Түгээмэл асуултууд.

Мөнгө хаашаа орох вэ?

Мерчант бүрийн өөрийн холбосон данс руу шууд. Платформ болон Wire мерчантын мөнгийг барьдаггүй.

Төлбөрийг хувааж, платформын шимтгэл суутгаж болох уу?

Үгүй. Төлбөр хуваах, шимтгэл суутгах боломж байхгүй. Платформын нөхцөлийг Wire-тэй тусад нь тохирно.

Мерчант Wire-д аль хэдийн бүртгэлтэй бол яах вэ?

Wire байгаа бүртгэлтэй нь нэгтгэж болох бөгөөд энэ тохиолдолд таны авсан мерчантын id хэвээр ажиллана.

Мерчант бүр баталгаажуулалт хийх үү?

Мерчантын бүртгэлийн мэдээллийг API-аар илгээж, Wire хянан батална.

Хэрхэн эхлэх вэ?

support@wire.mn хаягаар платформынхоо тухай бичиж холбогдоно уу.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routingУдахгүй
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insightsRoadmap