Эзэмшигч бүр баталгаажсан
Wire бол төлбөр хүлээн авах санхүүгийн үйлчилгээ. Тиймээс данс нээх бүр утас + иргэний баталгаажуулалт хийдэг — таныг ч, таны хэрэглэгчдийг ч хамгаална.
Утасны дугаар — нэг SMS
Дугаараа оруулаад, заасан богино дугаар руу нэг SMS илгээхэд л баталгаажна. Код цээжлэх, апп суулгах шаардлагагүй — таны өөрийн утаснаас илгээсэн мессеж өөрөө баталгаа болно.
- Нэг утасны дугаар = нэг аккаунт
- Ихэвчлэн 30 секундэд автоматаар танигдана
- Мэдэгдэл, чухал сэрэмжлүүлэг энэ дугаарт холбогдоно
Иргэний баталгаажуулалт — төрийн ДАН системээр
Төрийн нэгдсэн нэвтрэлт ДАН (sso.gov.mn) руу шилжиж, өөрийн зөвшөөрлөөр нэвтэрнэ. Wire таны нууц үгийг хэзээ ч харахгүй — зөвхөн баталгаажсан үр дүн (нэр, регистр) бидэнд ирдэг.
- Албан ёсны төрийн систем — нэмэлт бичиг баримт илгээхгүй
- Нэг удаа, ~1 минут — дахин давтагдахгүй
- Гарын үсэгтэй (signed) суваг — өгөгдөл замдаа өөрчлөгдөхгүй
Таны мэдээлэл таных хэвээр
Шифрлэгдсэн хадгалалт
Иргэний мэдээлэл AES-256 шифрлэлттэй. Дэлгэцэд зөвхөн нэр + register дугаарын эхний болон сүүлийн хэсэг (masked) харагдана.
Нэг иргэн = нэг аккаунт
Нэг иргэний мэдээллээр зөвхөн нэг аккаунт баталгаажна — давхар бүртгэл, залилангаас сэргийлнэ.
Гуравдагч этгээдэд өгөхгүй
Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй. Зөвхөн KYC-д шаардлагатай хэмжээнд хэрэглэнэ.
Нэг холболтоор олон төлбөрийн системд холбогдох боломж
API эсвэл бэлэн төлбөрийн линкээр — хэнд ч хялбар.