Бизнес, дансаа
хэний нэр дээр бүртгэх вэ?
Wire дээр бизнесийг түүний жинхэнэ эзэн бүртгүүлж, орлого зөвхөн эзний өөрийн нэр дээрх дансанд орно: хувь хүн бол ДАН-аар баталгаажсан нэр, байгууллага бол байгууллагын нэр. Өөр хүний бизнесийг хариуцаж байгаа бол эзэн нь өөрөө бүртгүүлж, таныг багийн гишүүнээр урина. Нэг эзэмшигчийн олон дэлгүүр нэг бизнес дотор тусдаа project болно.
Өөрийн тохиолдлоо олоорой
- 1
Өөрийн бизнес
Өөрийн ДАН-аар бүртгүүлж, өөрийн нэр дээрх дансаа холбоно. Байгууллага бол байгууллагын нэр дээрх дансаа холбоно.
- 2
Өөр хүний бизнес
Хөгжүүлэгч, ажилтан эсвэл гэр бүлийн хүн бол бизнесийн эзэн өөрөө бүртгүүлээд таныг Баг хэсгээс гишүүнээр урина. Та project, холболтыг нь удирдана, орлого эзний дансанд орно.
- 3
Олон дэлгүүр
Шинэ бизнес нээхгүй. Дэлгүүр бүрт project нэмж, өөрийн нэр дээрх өөр дансанд төлбөр хүлээн авч болно.
- 4
Өөр компани
Таны өөр регистртэй компани тусдаа бизнес болно. Нэг хуулийн этгээд нэг л бизнестэй.
Зөвшөөрөгдөхгүй
- Гэр бүл, найз, ажилтны нэр дээрх дансаар орлого авах
- Бусдын өмнөөс орлого цуглуулж, дараа нь шилжүүлэх
- Өөр хүний ДАН-аар бизнес бүртгүүлэх
- Хаагдсан бизнесийн оронд шинэ бизнес нээж төлбөрөө үргэлжлүүлэх
Түгээмэл асуултууд.
Бусдын өмнөөс бүртгэчихсэн бол яах вэ?
Бүртгэлд нэрлэгдсэн бодит эзэн Wire-ийн холбоосоор ДАН-аар баталгаажуулж бизнесийн эзэн болно. Та багийн гишүүнээр үргэлжлүүлэн удирдаж болно.
Данс зөрвөл юу болох вэ?
Шинэ төлбөр түр зогсоно. Эзний нэр дээрх дансаа нэмэхэд төлбөр автоматаар сэргэнэ. Хийгдсэн гүйлгээнд нөлөөлөхгүй.
Нэг хүн хэдэн бизнес бүртгэж болох вэ?
Нэг регистрт нэг бизнес. Хувь хүнийхээ нэр дээр нэг, өөр регистртэй компани бүрт нэг. Дараагийн дэлгүүр нь шинэ бизнес биш, project болно.
Багийн гишүүн юу хийж чадах вэ?
Эзэнтэй адил project, холболт, түлхүүрийг удирдана. Устгах үйлдэл зөвхөн эзэнд.
Платформ мерчантаа бүртгүүлж болох уу?
Болно. Платформоор бүртгүүлсэн ч мерчант бүрийн эзэн ДАН-аар баталгаажиж, орлого тэр мерчантын өөрийн дансанд орно.

Бүх төлбөрөө нэг гарцаар.
Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.
- Төлбөрийн линк
- Реал цагийн dashboard
- QR төлбөр
- Олон төсөл, олон данс
- REST API + SDK
- Webhook + signature
- Idempotency
- Платформ модуль
- Авто-routing
- Картын төлбөр
- Тайлан экспорт
- Smart insights