QR төлбөр

QR төлбөрийг
хэрхэн нэвтрүүлэх вэ?

Wire-ийн төлбөрийн хуудас төлбөр бүрт QR код болон банкны апп-ын deeplink үүсгэнэ. Компьютер дээр худалдан авагч QR-ыг утсаараа уншуулж, утсан дээр банкны апп-аа шууд нээж төлнө. Нэг холболтоор Монголын төлбөрийн операторуудын QR төлбөрийг хүлээн авна.

Алхмууд

QR төлбөр хүлээн авах алхмууд

  1. 1

    Бүртгүүлж, нэг удаа баталгаажуулна

    app.wire.mn-д нэвтэрч, эзэмшигчийн утас болон ДАН (төрийн цахим танилт) баталгаажуулалтыг хийнэ. Энэ нь нэг л удаа — дараа нь хэдэн ч бизнес, project нээсэн дахин шаардахгүй.

  2. 2

    Оператороо идэвхжүүлнэ

    Dashboard-ын Холболтууд хэсгээс таны акаунтад идэвхжсэн оператороо сонгож маягт бөглөнө (бүртгэлийн мэдээлэл, хаяг, орлого хүлээн авах данс). Хяналтаар батлагдсаны дараа цахим гэрээ байгуулмагц холболт идэвхжинэ.

  3. 3

    Хэрхэн санал болгохоо сонгоно

    Хамгийн хялбар нь бэлэн төлбөрийн линк: QR-ыг нь хэвлэх эсвэл илгээнэ. Вэб сайт, апп-тай бол API-аар төлбөр үүсгээд Wire-ийн төлбөрийн хуудас руу чиглүүлнэ.

  4. 4

    Худалдан авагч уншуулж төлнө

    Худалдан авагч QR-ыг банкны эсвэл хэтэвчийн апп-аараа уншуулна. Утсан дээр бол deeplink-ээр апп нь шууд нээгдэнэ.

  5. 5

    Төлбөр орсныг шууд харна

    Гүйлгээ dashboard-д бодит цагт гарч, имэйл болон webhook-оор мэдэгдэнэ.

Тусламж

Түгээмэл асуултууд.

QR-ыг ямар апп-аар уншуулж болох вэ?

Таны идэвхжүүлсэн операторын дэмждэг банкны болон цахим хэтэвчийн апп-уудаар.

Хэвлэсэн QR касс дээр байрлуулж болох уу?

Тийм. Төлбөрийн линкийн QR кодыг хэвлэж болно. Нээлттэй дүнтэй линк бол худалдан авагч дүнгээ өөрөө оруулна.

Онлайн захиалгын QR хэр удаан хүчинтэй вэ?

API-аар үүсгэсэн төлбөр анхдагч байдлаар 10 минут хүчинтэй. Төлөгдөөгүй бол автоматаар цуцлагдана.

Мобайл апп дотроо ашиглаж болох уу?

Тийм. Сервер талдаа REST API-аар төлбөр үүсгэнэ. Checkout-ийн JavaScript болон iOS SDK бэлэн.

Шимтгэл хэд вэ?

Бүртгэл, данс холболт, dashboard үнэ төлбөргүй, сарын төлбөр байхгүй. Шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс тооцогдох бөгөөд сонгосон connector-оос хамаарч 1%-иас эхэлнэ. Тодорхой хувь нь холболт идэвхжүүлэх үед тухайн сувгийн нөхцөлд ил харагдана.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routingУдахгүй
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insightsRoadmap