Бэлэн линк

Вэб сайтгүйгээр
төлбөр хэрхэн авах вэ?

Wire-ийн dashboard-аас төлбөрийн линк үүсгээд Messenger, Facebook пост, Instagram эсвэл имэйлээр илгээнэ. Худалдан авагч линк дээр дараад QR эсвэл банкны апп-аар төлнө. Вэб сайт, програмист хэрэггүй, нэг линкээр олон төлбөр авч болно.

Алхмууд

Линкээр төлбөр авах алхмууд

  1. 1

    Бүртгүүлж, нэг удаа баталгаажуулна

    app.wire.mn-д нэвтэрч, эзэмшигчийн утас болон ДАН (төрийн цахим танилт) баталгаажуулалтыг хийнэ. Энэ нь нэг л удаа — дараа нь хэдэн ч бизнес, project нээсэн дахин шаардахгүй.

  2. 2

    Оператороо идэвхжүүлнэ

    Dashboard-ын Холболтууд хэсгээс таны акаунтад идэвхжсэн оператороо сонгож маягт бөглөнө (бүртгэлийн мэдээлэл, хаяг, орлого хүлээн авах данс). Хяналтаар батлагдсаны дараа цахим гэрээ байгуулмагц холболт идэвхжинэ.

  3. 3

    Линк үүсгэнэ

    Dashboard-ын Төлбөрийн линк хэсэгт гарчиг, гүйлгээний утга, дүнгээ оруулна. Дүн нь тогтсон, эсвэл худалдан авагч өөрөө оруулах нээлттэй байж болно.

  4. 4

    Хуваалцана

    Линкээ хуулж чатаар илгээх, QR кодыг хэвлэх эсвэл Facebook, Instagram, LinkedIn-д хуваалцана. Нийгмийн сүлжээнд таны нэр, дүн бүхий зурагтай preview автоматаар харагдана.

  5. 5

    Төлбөрөө хянана

    Линк бүрийн төлөлтийн тоо, цуглуулсан нийт дүн dashboard-д бодит цагт харагдана. Линкээ түр унтрааж, дараа нь дахин асааж болно.

Тусламж

Түгээмэл асуултууд.

Нэг линкээр олон хүн төлж болох уу?

Тийм. Линк дахин ашиглагддаг тул төлөлт бүрд шинэ линк үүсгэх шаардлагагүй.

Худалдан авагч дүнгээ өөрөө оруулж болох уу?

Тийм. Нээлттэй дүнтэй линк үүсгэвэл худалдан авагч дүнгээ оруулна. Доод дүн тавьж болно (хандив, чөлөөт төлбөр).

Худалдан авагчид юу харагдах вэ?

Таны тохируулсан гүйлгээний утга (жишээ нь: Захиалга #1024) болон дүн. Гарчиг нь зөвхөн таны dashboard доторх нэр.

Линкийг дэлгүүрийн касс дээр ашиглаж болох уу?

Тийм. Линкийн QR кодыг хэвлэж байрлуулбал худалдан авагч утсаараа уншуулж төлнө.

Линкээр хийсэн төлбөр API-ийнхаас ялгаатай юу?

Үгүй. Линкээр хийсэн төлбөр бүр ердийн төлбөр болж бүртгэгдэнэ, нэг тайланд нэгдэж, webhook ч адил илгээгдэнэ.

Шимтгэл хэд вэ?

Бүртгэл, данс холболт, dashboard үнэ төлбөргүй, сарын төлбөр байхгүй. Шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс тооцогдох бөгөөд сонгосон connector-оос хамаарч 1%-иас эхэлнэ. Тодорхой хувь нь холболт идэвхжүүлэх үед тухайн сувгийн нөхцөлд ил харагдана.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routingУдахгүй
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insightsRoadmap