Бүх нийтлэл

Wire-д AML агент: орлого зөвхөн эзэмшигчийн өөрийн дансанд

Wire-д AML агент ажиллаж эхэллээ. Тэр бизнес бүрийн бүртгэл болон орлого хүлээн авах дансыг ДАН-тай тулгаж, мөнгө зөвхөн бизнесийн жинхэнэ эзэмшигчид орж байгаа эсэхийг шалгана.

AML агент юу шалгадаг вэ

Бүртгэл, данс бүрт дараах гурвыг шалгана:

  • Хувь хүний бизнес бол орлого хүлээн авах данс ДАН-аар баталгаажсан эзэмшигчийн өөрийн нэр дээр байна.
  • Байгууллага бол данс тухайн байгууллагын нэр дээр байна.
  • Бүртгэлд нэрлэгдсэн эзэмшигч (хувь хүний регистр, байгууллагын захирал) бүртгэл хийж буй хүний ДАН-тай таарна.

Бусдын өмнөөс бүртгүүлж байгаа бол

Гэр бүлийн гишүүн, хамтрагчийнхаа бизнесийг бүртгэж болно. Гэхдээ бүртгэлд нэрлэгдсэн бодит эзэн өөрөө баталгаажуулах ёстой: Wire нууц холбоос гаргаж өгнө, та түүнийг бодит эзэнд илгээнэ. Тэр Wire-д бүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүй, зөвхөн ДАН-аар батална. Регистр таарвал бизнес бодит эзний нэр дээр шилжиж, та багийн гишүүнээр үргэлжлүүлэн удирдана. Өөр хүн холбоосоор орвол татгалзагдана.

Багаараа удирдах

Нэг бизнесийг хэд хэдэн хүн удирдаж болно. Багийн гишүүд эзэнтэй адил ажиллана, харин устгах үйлдэл (project, данс, холбоос, түлхүүр, гишүүн) зөвхөн эзэнд. Эзэн болон гишүүд шинэ хүнийг урилгын холбоосоор нэмнэ.

Буруу дансаа хэрхэн засах вэ

Dashboard-ийн Данс хуудсанд өөрийн нэр дээрх дансаа нэмэхэд тэр шууд үндсэн данс болж, орлого түүнд орж эхэлнэ. Өөр хүний нэр дээрх хуучин данс түгжигдэнэ: гүйлгээний түүх хадгалагдах ч түүнийг дахин үндсэн болгох, төлбөрт сонгох боломжгүй.

Яагаад шаардлагатай вэ

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагын дагуу бизнесийн жинхэнэ эзэмшигчийг мэдэж, орлого бусдын нэр дээрх дансаар дамжихаас сэргийлэх үүрэгтэй. AML агент энэ шалгалтыг автоматаар, бүртгэл бүрт ижил стандартаар хийнэ.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routing
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insights