Бүх нийтлэл

Гурван алхмаар төлбөр авч эхлэх

Wire дээр төлбөр авч эхлэхэд гурван алхам л бий: нэг удаа баталгаажуулах, сувгаа идэвхжүүлэх, төлбөрөө авах. Бүртгэл үнэгүй бөгөөд бүх алхмыг dashboard дээрээс хийнэ.

1. Бүртгүүлж баталгаажуулна

Имэйл, утас, ДАН гэсэн гурван баталгаажуулалтыг нэг удаа хийнэ. Ойролцоогоор гурван минут болдог бөгөөд нэмэлт бичиг баримт илгээхгүй.

2. Сувгаа идэвхжүүлнэ

Бизнесийн мэдээллээ оруулж, орлого хүлээн авах дансаа холбоно. QPay, PayLink-ийг Wire хянаж батлаад гэрээг цахимаар байгуулна. Бусад сувгийг өөрийн гэрээ, түлхүүрээрээ холбоно.

3. Төлбөрөө авна

Төлбөрийн линк үүсгээд хуваалцах, эсвэл API түлхүүрээ аваад системдээ холбоно. Эхний төлбөр ормогц dashboard-д харагдана.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routing
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insights