Бүх нийтлэл

Нэг холболтоор зургаан төлбөрийн суваг

Wire-д одоо зургаан төлбөрийн суваг ажиллаж байна: QPay, PayLink, Toki, MonPay, StorePay, Pocket Zero. Мерчант нэг удаа холбогдоод аль сувгийг асаахаа dashboard-аас сонгоно.

Зургаан суваг, дөрвөн төрөл

Худалдан авагч төлбөрийн хуудсан дээр таны асаасан сувгуудаас өөрт тохирохыг сонгоно.

  • QPay: QR код ба банкны апп.
  • PayLink: Visa, Mastercard болон дотоодын карт.
  • Toki, MonPay: цахим хэтэвч.
  • StorePay, Pocket Zero: хуваан төлөх.

Хоёр янзаар холбогдоно

QPay болон PayLink-ийг Wire-ээр нээлгэнэ: бизнесийн мэдээллээ илгээж, гэрээг цахимаар байгуулж, хяналтаар батлагдсаны дараа суваг идэвхжинэ.

Toki, MonPay, StorePay, Pocket Zero-г оператортой байгуулсан өөрийн гэрээ, түлхүүрээрээ dashboard-аас холбоно. Мөнгө таны операторын данс руу шууд орж, Wire мөнгө барихгүй.

Суваг нэмэхэд код өөрчлөгдөхгүй

Төлбөр үүсгэх API, webhook, төлбөрийн линк бүх сувагт адил. Шинэ суваг асаахад интеграцдаа юу ч нэмэхгүй, орлогоо сувгаар нь ялгаж нэг dashboard-аас харна.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routing
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insights