Бүх нийтлэл

Сувгийн дүнгийн хязгаарыг төлөгч урьдчилан харна

Зарим төлбөрийн суваг зөвхөн тодорхой дүнгээс дээш эсвэл доош төлбөр авдаг. Wire үүнийг төлбөр үүсэхээс өмнө шалгаж, төлбөрийн хуудсан дээр тохирохгүй сувгийг шалтгаантай нь харуулна.

Төлөгчид юу харагдах вэ

Дүн нь сувгийн хязгаарт багтахгүй бол тэр суваг төлбөрийн хуудсан дээр идэвхгүй харагдаж, ямар дүнд ажилладгийг хэлнэ. Төлөгч алдаа авахгүйгээр өөр сувгаа сонгоно.

Мерчантад юу харагдах вэ

Төлбөрийн линк үүсгэхдээ дүн тань аль нэг сувгийн хязгаараас гадуур бол dashboard анхааруулна. Өөрийн гэрээтэй сувгийн хязгаар тухайн сувгийн хуудсанд харагдана.

API ашигладаг бол

Суваг заагаагүй төлбөр хязгаарт багтах суваг руу автоматаар чиглэнэ. Сувгаа өөрөө заасан бөгөөд дүн багтахгүй бол API тодорхой алдааны кодоор хариулна.

Бүх төлбөрөө нэг гарцаар.

Бүртгэл үнэгүй. Дансаа холбоод л төлбөр хүлээн авч эхэлнэ — шимтгэл зөвхөн амжилттай гүйлгээнээс.

  • Төлбөрийн линк
  • Реал цагийн dashboard
  • QR төлбөр
  • Олон төсөл, олон данс
  • REST API + SDK
  • Webhook + signature
  • Idempotency
  • Платформ модуль
  • Авто-routing
  • Картын төлбөр
  • Тайлан экспорт
  • Smart insights